“Рэйлроүд инженеринг” ХХК нь 2008 онд төмөр замын дээд, доод бүтцийн арчлалт, засвар эрхлэх 02 тоот гэрчилгээтэйгээр Монгол улсдаа хувийн төмөр замын арчилгаа, үйлчилгээний анхдагч аж ахуйн нэгжийн нэг болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
2011 оны 6 сарын 6–ны өдөр үйл ажиллагаа өргөтгөх зорилгоор “Дагнасан хэрэглээний зам, талбай барих” 01 тоот гэрчилгээг шинээр авч үйл ажиллагаа явуулж байна.
Бид 2009 оноос 2019 оны хооронд улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран салбар төмөр зам барих, төмөр замын үнэлгээ хийх, төмөр зам барих ТЭЗҮ боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2020 - 2022 онуудад дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон байсан.
2023 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Сетунари групп” ХХК-ийн охин компани болж хөрөнгө оруулалт татан, ажиллах хүч, багаж тоног төхөөрөмж, машин механизм зэргийг шинэчилж, бүтцийн өөрчлөлт хийж олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх, Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих шинэ төмөр замын томоохон төсөл хөтөлбөрүүдийн зураг төсөл, барилга угсралтын ажил болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран төмөр замын салбарт хийгдэх томоохон ажлуудад оролцох зорилго тавин ажиллаж байна.
Эрхэм зорилго
Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, хөгжүүлэх, чанарын шаардлагыг дээшлүүлэх, орчин үеийн техник технологийн инноваци нэвтрүүлэхэд түүчээлэгч байна.
Алсын хараа
Олон улсын чанар стандартад нийцсэн төмөр замын салбарын техник технологийг Монгол улсын төмөр замын салбарт нэвтрүүлэгч, хөгжлийн бодлогыг тодорхойлогч үндэсний компани байх
Үнэт зүйл
Чанараар манлайлах, Хамтдаа хөгжих, Тогтвортой үнэ цэнэ, Шинэ санаа, шинэлэг байдал
Дэлгэрэнгүй...