Бид хүний нөөцийн бодлогоороо ”Ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох”-ыг зорьдог ба ингэхдээ ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадварыг бий болгох таатай нөхцөлийг олгодог.
Дараах бодлогуудынхаа хүрээнд аливаа ажил гүйцэтгэхээс өмнө ажиллах хүчийг сонгон ажиллуулахдаа тэдний ажлын туршлага, мэдлэг ур чадварын түвшин, хувийн зохион байгуулалт, хандлага харилцаа, нарийн онцгой мэргэжил, албан тушаалуудад бие бялдарын хөгжил, эрүүл мэндийн байдал, спортын авъяас чадвар, сэтгэл зүйн бэлтгэл зэргийг гол түлхүүр үзүүлэлт болгон сонгон шалгаруулдаг бөгөөд ажилд томилсоны дараа аливаа нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах хүчийг тодорхой нарийн шалгуураар ажилд томилдог.
Компанийн эрхэм зорилгод нийцүүлэн ажилтанд чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулснаар өрсөлдөх чадвар бүхий ажиллах хүчийг бүрдүүлж, төлөвшүүлэх стратегийг баримталдаг.
Хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт бол ажилтнаа байнгын сургалтанд хамруулахад орших ба сургалтын хуваарийн дагуу ажилтныг хэрэгцээ шаардлагатай сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлдэг.
Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг нийт ажилтнууддаа нээлттэй танилцуулж, хөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажилладаг.
Ажилтан удирдлага, баг хоорондын зөв харилцаа, харилцан ойлголцох нь хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг учир хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, таагүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, нэгэнт үүссэн хохирлыг даруй арилгах арга хэмжээг авч ажилладаг.
Аль болох дотоод эх үүсвэрээс дэвшүүлэн ажиллуулах, бага зардлаар хамгийн үр дүнтэй аргаар ажилтан сонгон шалгаруулж, чадварлаг мэргэшсэн ажилтан бэлдэхийг зорьдог.
Ажил үүргээ гүйцэтгэхэд аюул осол багатай, ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэхийг хичээж ажилладаг.
Байгууллагын өөрчлөлт, хөгжлийн бодлогоор тавигдсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхэд тоо, чанарын шаардлага хангахуйц хүний нөөцийг бүрдүүлэх, нөөцийг аль болох үр ашигтай ашиглах зорилгоор тодорхой, дэс дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.