Компанийн хийж гүйцэтгэсэн ажлуудын он цагийн хэлхээ
660м салбар замыг өргөж чигжих дэрүүдийг сольж сэргээн засварласан.
Тухайн компанийн салбар зам болон төмөр замын үйл ажиллагаанд дахин үнэлгээ хийсэн.
Олон-Овоо өртөөнөөс салбарласан ачилтын 2 зам, 160м өндөрлөсөн тавцан бүхий нийт 2045м зам барьж 2013 онд ашиглалтад өгсөн. Гэрээний дүн: 556’442’361₮
Чойр өртөөнөөс салбарласан 782м салбар зам барьж ашиглалтад өгсөн Гэрээний дүн: 454’736’800₮
Улаанбаатар хотод 832м нефьтийн бүтээгдэхүүн буулгах салбар зам барьсан Гэрээний дүн: 599’000’000₮
Эрдэнэт хотод нефьт буулгалтын 325м салбар зам барьж ашиглалтад оруулсан Гэрээний дүн: 375’562’220₮
Бөөрөлжүүт нүүрсний орд хүртэл төмөр зам барих ТЭЗҮ боловсруулсан.
ХӨТӨЛ ЦЕМЕНТ ШОХОЙ" ТӨХК ний салбар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБ хот хүртэл тээвэрлэлт хийх судалгааны ажил гүйцэтгэсэн.
УБТЗ-ын Замын-Үүд өртөөнөөс салбарласан 2477 км төмөр замын ажил хийж гүйцэтгэсэн. Гэрээний дүн: 1’481’970’235₮
Анх удаа тоонолжийн арын хэсгийг бетон дэртэй 600м урттай замын дохиололын системтэй нь хамт хийсэн. Гэрээний дүн: 1’349’823’660₮
Улаанбаатар хот Сонгинын замаас мазутын бүтээгдэхүүн буулгалтын салбар төмөр зам 0,470 км салбар зам барьж ашиглалт оруулсан.
Баг хамт олны хийж гүйцэтгэсэн ажлуудаас.
Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн 416,1км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Уг төслийн дээд бүтцийн угсралт, ДТХ ба холбооны цогц систем, эрчим хүчний агаарын шугам, дэд станц, гүүр хоолой, шилэн кабелийн ажилд ажлын бүх үе шатанд нь орж ажиллаж байсан туршлагатай.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох салбар төмөр зам, авто зам барих төслийн ажлын хүрээнд замын дээд доод бүтэц, дохиолол холбоо, эрчим хүч, барилга байгууламжийн цогц ажилд оролцсон.
УБТЗ ХНН-ийн замын их засвар, их барилга, өртөө зөрлөгийн өргөтгөл, шинэчлэл, шинээр өртөө зөрлөг нэмж барих, томоохон төслийн ажилд жил бүр оролцож ажиллаж байсан туршлагатай.