“RAILWAY MONGOLIA-2023” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАНД ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн / 2023-12-03

📍Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдвийн дор зохион байгуулагдсан “Railway Mongoliа” чуулганд Монгол Улсад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, компаниуд болон Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллага/ОСЖД/, Олон улсын төмөр замын холбоо /UIC/, “Рио Тинто” ХХК-ийн компани, БНХАУ-ын улсын төмөр замын газар, ОХУ-ын тээврийн яам, Ази номхон далайн нийгэм эдийн засаг нийгмийн комисс (UNESCAP) зэрэг дэлхийн нэр хүнд бүхий олон улсын төмөр замын төлөөллүүд оролцсон онцлох 7 хоног байлаа.

📍Чуулганаар Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, Дэлхийн төмөр замын салбарын хөгжил, чиг хандлага, Хүнд даацын төмөр замын дэвшилтэт технологи, Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй асуудал сэдвүүдийн хүрээнд оролцогчид илтгэл тавьж салбарын удирдлагууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

📍Мөн энэ үеэр төмөр замын салбаруудын үйл ажиллагааг сурталчилан танилцуулах өдөрлөгт “Монголын төмөр зам” ТӨХК компанийн үйл ажиллагааны цар хүрээ болон Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй баруун болон зүүн босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт болон Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замуудын төслүүдийн ажлын явц, эдийн засгийн үр ашиг, экспортын гарцыг нэмэгдүүлэх үр өгөөжийн талаар танилцуулав.

Эх сурвалж: www.mtz.mn